Сэлэнгэ аймагт дархлаажуулалтын ажил 94 хувьтай байна

Сэлэнгэ аймагт дархлаажуулалтын ажил 94 хувьтай байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн Алтанбулаг боомтын нөхцөл байдал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэж буй дархлаажуулалтын ажлын явцтай танилцсан байна. 
 
КОВИД-19-ийн дархлаажуулалтад аймгийн зорилтот бүлгийн нийт иргэдийн 94,2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунд 15.000 хүн хамрагджээ. Ирэх сарын 10-ны өдөр гэхэд дархлаажуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь хил нээгдэх, ачаа, зорчигч тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэхэд чухал юм. Дархлаажуулалтад оролцож байгаа болон халдварын голомтод ажилласан эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цаг, урамшууллыг тухай бүрт нь олгож байна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Дархлаажуулалтын явц сайн байгаад Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэлж эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.