Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон амжиргааны түвшин доогуур аль өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ

Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон амжиргааны түвшин доогуур аль өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ

 

 
Тавантолгой түлш ХХК-аас угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Яндангаа хөөлье аяныг эхлүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин, янданд үзлэг хийж шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүрд нь хийж өгч байгаа юм. Ажлаа гүйцэтгэн явж буй хяналтын ажилтнууд хариуцсан айл өрхүүдээрээ явахад Ковидын үед ажил төрөлгүй болж, улмаар идэх хоол ч үгүй айл өрх олон байгаад сэтгэл зовинож дотооддоо "Сайн үйлсийн аян" өрнүүлж хандив цуглуулжээ. Тэд хандиваар цугласан мөнгөөрөө өндөр настан, өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлжээ.