“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шрүп гарчээ

 

 

Энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах  "Бургер кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлж байсан бага насны хүүхдийн идэж байсан бургерээс төмөр шрүп гарсан байна.

Хэргийн талаар хүүхдийн ээж өөрийн цахим хуудастаа ""Burger King”-ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нурууруу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов. Хүү: хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ... Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкын залгисан бололтой. Ингээд Burger King-д хандахад: өө шрүп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу гээд хээв нэг зогсож байдаг. Төв оффисийн мэнэжер нь : та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье гэнэ... Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо... Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрүпийг идэхнээ янз нь.... Шрүптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ бургер кинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр харамсан сууна! Дэмий нэг МХЕГ т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй! Хариуцлагатай байхыг шаардмаар байна" гэжээ.