А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнана

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулж байна. Цар тахлын үед цаг наргүй ажилласан эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ. 

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагчдыг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна.